УИХ-ын өнөөдрийн чуулганаар МАН-ын бүлэг царцаасан обьектуудыг хэрхэх талаар хэлэлцлээ. Үүний өмнө эдгээр обьектуудад аудитын дүгнэлт хийсэн талаараа Аудитын газрын дарга Зангад танилцуулав. Улсын төсвийн хөрөнгө оруулалттай 430 гаруй обьект зогсонги байдалд орсон. Эдгээрээс эхний ээлжинд бага зардлаар босох боломжтой барилгуудыг төсвийн тодотголоор санхүүжилтийг нь шийдэн 139 тэрбум төгрөгт багтаан энэ онд барилгын ажлыг үргэлжлүүлж ашиглалтад оруулахаар гишүүд санал нэгдлээ.
↧