Эдийн засаг байсхийгээд л хямарчих гээд байна. Тогтворжиж ханадаггүй ханш, тогтоон барьж болдоггүй үнийн өсөлт иргэдийн худалдан авах чадварт сөргөөр нөлөөлж байгаа нь үнэн. Тэр тусмаа импортын задгай хэрэглээтэй монголчуудын хувьд валют хомсдох нь “гуниг” юм. Гэхдээ эдийн засгийн хүлээлт энэ оны хувьд эерэг байна. Энэ нь дунд хугацаанд нөхцөл байдал сэргэнэ гэсэн үг. Одоогийн хүндрэлээс гарна гэдгийг зөгнөж буй хэрэг. Харин урт хугацаанд бол тайтгарч болохгүй нь.
Хэдий энэ онд эдийн засаг бага зэрэг агшиж, ДНБ-ий өсөлт саарах ч бүс нутагтаа төдийгүй дэлхийд өндөрт тооцогдох өсөлтөө хадгалах бололтой. Мэдээж өмнөх онуудынх шиг өсөлт энэ оноос харалтгүй. Найдаж болох зүйл гэвэл хөрөнгө оруулалт сэргэж, хөдөлмөрийн бүтээмж нэмэгдэх. Түүнээс эдийн засагт гялтайх үзүүлэлт үгүй. Тавантолгой,Оюутолгойн аль нь ч гэгээтэй мэдээ
↧