2014 оны зун халуун болох учир жирэмсэн эмэгтэйчүүдэд хүнд тусч болзошгүй хэмээн Канадын эрдэмтэд анхаарууллаа.
Хугацаанаас өмнө төрөх магадлалтай учир эрүүл мэнддээ анхаарах шаардлагатай хэмээн тэд зөвлөж байна. Төрөлтийг цаг агаартай холбон сүүлийн 20 жилийн дотор судалгаа явуулсан бөгөөд өдөртөө нэмэх 32 хэмийн халуун долоо хоног үргэлжилэхэд бие давхар эмэгтэй хугацаанаас өмнө амаржих магадлал 27 хувиар өсдөг болохыг нийгмийн болон урьдчилан сэргийлэх анагаах ухааны их сургуулийн мэргэжилтнүүд тогтоосон аж.
Учир нь умай агшаад зогсохгүй бие махбодь усны гачигдалд орсноор уурагт хүрэх цусан хангамж муудна. Жирэмсний хоёр болон гурав дахь үе нь зуны улиралд тохиосон эмэгтэйчүүд анахаралтай байхад илүүдэхгүй гэнэ.
↧