УИХ-ын хаврын чуулган наадмын өмнө завсарлав.
Чуулганыг завсарлуулахаас өмнө УИХ-ын гишүүн С.Баярцогтыг Монголын парламентын бүлгэмийн Гүйцэтгэх хорооны даргын ажлаас чөлөөлөгдөх хүсэлтийнх нь дагуу чөлөөлөн, Гүйцэтгэх хорооны даргаар УИХ-ын дэд дарга Р.Гончигдоржийг, дэд даргаар УИХ-ын дэд дарга Н.Энхболдыг сонголоо.
Дараа нь батлагдсан хуулиудын эцсийн найруулгыг сонссоноор хэлэлцэх асуудал дуусч, УИХ-ын дарга З.Энхболд 2013 оны хаврын ээлжит чуулганыг хаан үг хэлсэн юм.
УИХ-ын 2013 оны хаврын чуулганы нэгдсэн хуралдааныг 26 удаа, байнгын болон дэд хорооны хуралдааныг давхардсан тоогоор 86 удаа хийжээ.
↧