Хан-Уул дүүргийн II хороо, “Говь” ХХК-ийн урд төмөр замын гарам дээр машин вагонтой мөргөлдөж хүн хавчуулагдсан байна гэсэн дуудлагаар нийслэлийн Аврах ангийн Аврах шуурхай салбарын бүлгийг гаргахад “Дево” загварын хүнд даацын автомашин, чингэлэг ачих зориулалтын давцант вагоныг мөргөж автомашины жолооч 46 настай, эрэгтэй машины төмөр хийцэд хавчуулагдан хөнгөн гэмтсэн байсныг гаргажээ.
Улмаар 103-ын эмчид шилжүүлж өгсөн байна.
↧