Монгол Улсын Хөгжлийн банкны гүйцэтгэх захирал Н.Мөнхбаттай ярилцлаа.
-Хөгжлийн банк зарим төслийн санхүүжүүлэх хөрөнгийг өгөхгүй нь гэж эрх бүхий албан тушаалтнууд ярьж байна. Хөгжлийн банк мөнгөгүй болчихсон хэрэг үү?
- Хөгжлийн банкны тухай хуульд Засгийн газрын шийдвэрээр бондын эх үүсвэрээс санхүүжилт хийнэ гэж заасан байдаг. Засгийн газар тухайн төсөл болон санхүүжүүлэх дүнг баталсныг манай банк биелүүлэх үүрэгтэй. Хөгжлийн банкинд мөнгө бий. Манайх гурван эх үүсвэрээс хөрөнгө хуваарилж байна. Нэгдүгээрт, банкны өөрийн гаргасан 580 сая ам.долларын бондын эх үүсвэр бий. 2012-2013 онд энэ эх үүсвэрээр тодорхой төслүүдийг санхүүжүүлсэн. Хоёрт, Засгийн газрын “Чингис” бондын 1.5 тэрбум ам.долларын эх үүсвэр байна. Үүнээс нэг их наяд төгрөгтэй тэнцэх хэмжээний санхүүжилт олгосон.
↧