Эрүүл мэндийн сайд Н.Удвал өнөөдөр УИХ-ын чуулган дээр агаарын бохирдол иргэдийн эрүүл мэндэд хэрхэн нөлөөлж байгаа талаарх асуулгад хариулт өгч байна.
УИХ-ын гишүүн Д.Сумъяабазар: -Иргэдээ агаарын бохирдлоос хэрхэн сэргийлж, иргэдэд сэрэмжлүүлэг өгч, хэрхэн иргэдээ хамгаалж байгаа вэ?
-Агаарын бохирдол эрүүл мэндэд нөлөөлөх хэмжээний сөрөг хүчин зүйл болсонтой уялдуулаад 2013 онд бүх нийтэд хандсан нийгмийн эрүүл мэндийн сэрэмжлүүлгийг гаргаж, олон нийтэд хүргэж сурталчилсан. Гэхдээ энэ нь ард түмнийг сэнхрүүлж хүчрэхгүй байна. Тиймээс иргэд мэдээлэл, боловсрол, дадалтай болоход тодорхой хугацаа хөрөнгө мөнгө шаардлагатай. Тиймээс энэ жил эрүүл мэндийг дэмжих сангаас хуваарилсан гурван тэрбум төгрөгөөр сургалт сурталчилгааны ажлыг эрчимтэй хийх ажилд орж байна.
↧