Quantcast
Channel: GoGo Мэдээ
Viewing all articles
Browse latest Browse all 74976

Чак Хейгл хурдан хонгор морио ижил сүрэгт нь үлдээв

$
0
0
АНУ-ын Батлан хамгаалахын сайд Чак Хейгл тэргүүтэй тус улсын батлан хамгаалах салбарын төлөөл өгчид өчигдөр манай улсад албан ёсны айлчлал хийлээ. Түүнийг Батлан хамгаалахын сайд Д.Бат-Эрдэнэ хүндэт харуулын хамт хүндэтгэн угтаж, Монгол оронд айлчлан саатсанд талархлаа илэрхийлсэн байна. Үүний дараа тэд албан ёсны хэлэлцээ хийж, хоёр орны батлан хамгаалах салбарын харилцаа, хамтын ажиллагааны талаар санал солилцсон юм. Уулзалтын үеэр сайд нар хоёр орны батлан хамгаалах салбарын харилцаа нь талуудын нийтлэг эрх ашиг сонирхолд нийцэн, хоёр орны ард түмний найрсаг харилцааг гүнзгийрүүлэх, бүс нутаг болон дэлхий дахинд цэргийн итгэлцлийг бэхж үүлэх, энхтайван, тогтвортой байдлыг сахин хамгаалах үндсэн зарчимд тулгуурлан шинэ агуулга хэлбэрээр баяжиж, эрчимтэй урагшлан хөгжиж байгаад сэтгэл хангалуун байдгаа илэрхийлэв.

Viewing all articles
Browse latest Browse all 74976

Trending Articles