Quantcast
Channel: GoGo Мэдээ
Viewing all articles
Browse latest Browse all 74976

Алтны үнэ сүүлийн 15 хоногийнхоо дээд түвшинд хүрэв

$
0
0
АНУ-ын Холбооны нөөцийн сангийн удирдлагууд бодлогын хүүгээ таамагласнаас давуулан нэмж магадг үйгээс болж алтны үнэ сүүлийн 15 хоногийнхоо дээд түвшинд хүрчээ. Тус байгууллага сар бүр худалдан авч буй бондын хэмжээгээ үе шаттайгаар бууруулах шийдвэрийг өнгөрсөн гурван удаагийн уулзалтынхаа үеэр гаргасан билээ. БНХАУын томоохон брокерийн компани “CITICS Futures”-ийн ахлах стратегич Ван Шиаоли “АНУ-ын Холбооны нөөцийн сан бонд худалдан авах хэмжээгээ дахин багасгах нь ойлгомжтой болсон үед бодлогын хүүгээ хэзээ өсгөх нь тодорхойгүй байна. Энэ нь алтны үнэд дэм болж байгаа” хэмээн ярьжээ. Өчигдөр Нью-Йоркийн “Comex”-т ирэх зургадугаар сард нийлүүлэх шар металлын үнэ 0.6 хувиар өсөн унци нь 1313.1 ам.доллартай тэнцэв.

Viewing all articles
Browse latest Browse all 74976

Trending Articles