Quantcast
Channel: GoGo Мэдээ
Viewing all articles
Browse latest Browse all 74976

Бүртгэлгүй өмч үнэгүй

$
0
0
Латин Америкийн манлай таван шинэчлэгчийн нэг, Перугийн эдийн засагч Эрнандо Сотто бол нүдэнд ил үзэгдэх хэрнээ амьгүй мэт үл хөдлөх хөрөнгийг яаж баялаг болгох, яаж үнэ цэнэтэй болгохыг нээсэн нэгэн юм. Үүнийгээ капиталын нууц гэж нэрлэв. Ийм нэртэй ном гаргаж, нээлт нь “зах зээлийн эдийн засгийг үл үзэгдэх гар” хэмээсэн Адам Смитийн онолтой эн зэрэгцэв. Манай улсад нэгэнтээ ирж Монголд долоон тэрбум долларын үл хөдлөх хөрөнгө үхмэл байна гэдгийг зарласан энэ эрхмийн нээлт юу байв аа. Үүнийг ойлгоход үл хөдлөх хөрөнгө гэж юу болохоос эхэлнэ. Байшин, барилга, газар бол үл хөдлөх хөрөнгө гэж үздэг бид түгээмэл ойлгодог. Гэтэл хэчнээн сайхан, хэдэн давхар хаус байгаад ч байшин дангаараа үл хөдлөх хөрөнгө болохгүй. Байшингаа барьсан газар нь үл хөдлөх хөрөнгө бас л дутуу. Хэдэн га газар байгаад ч бүртгэлгүй бол тэрхүү газар үнэ цэнгүй, үл хөдлөх хөрөнгө болохгүй. Өөрөөр хэлбэл, байшин, газар хоёр хоёулаа нэгэн эзэнтэй байгаад ч үл хөдлөх хөрөнгө болж зах зээл дээр үнэд хүрэхгүй.

Viewing all articles
Browse latest Browse all 74976

Trending Articles