Quantcast
Channel: GoGo Мэдээ
Viewing all articles
Browse latest Browse all 74976

Хууль бусаар олгосон газрыг буцаан авлаа

$
0
0
Баянзүрх дүүргийн Засаг дарга асан Б.Батзориг бүрэн эрхээ хэтрүүлэн, хууль бусаар газар олгосон болох нь тогтоогджээ. Иймээс түүний газар олгосон шийдвэрийг хотын дарга Э.Бат-Үүл хүчингүй болгох захирамж гаргасан байна. Тодруулбал, Б.Батзориг нь 2011 оны арванхоёрдугаар сарын 30-нд иргэн П.Баярхүүд 72 дугаар хотхонд хотын суурьшлийн бүсийн инженерийн шугам сүлжээ бүхий газарт дуудлага худалдаа, төсөл шалгаруулах зарчмыг баримтлалгүйгээр олгосон байна. Энэхүү газар эзэмших эрхийг цуцалж, хяналт тавьж ажиллахыг нийслэлийн Өмчийн харилцааны газарт даалгажээ.

Viewing all articles
Browse latest Browse all 74976

Trending Articles