Нэгдүгээр эмнэлэг, Эх нялхсын эх хүүхдийн эрүүл мэндийн төвийн, орон нутгийн болон бусад салбарын залуу эмч нараас бүрдсэн баг хүүхдүүдэд “Peace building"төвийн хоёр давхарт 10.00-16.00 цагийн хороонд үнэгүй үзлэг хийж байгаа ажээ.
Үзлэгийг залуу эмч нараас гадна, резидент эмч, анагаахын сургуулийн оюутнуудын сайн дурын нэгдсэн баг хийж байгаа юм байна.
Өнөөдрийн хугацаанд нийт 100 гаруй хүүхдэд үзлэг хийхээр төлөвлөөд байгаа аж. Үнэгүй үзлэгт Чингэлтэй дүүргийн гэр хорооллын болон БЗД-ийн Дарь-Эхийн гэр хорооллын хүүхдүүд хамрагдаж байгаа бөгөөд шүд, дотор, сэтгэц гээд бүх төрлийг үзлэг, оношлогоо, зөвлөгөөг хүргэх бөгөөд анхны тусламжийн талаархи мэдээллийг хүүхдүүдэд өгч байгаа юм байна.
↧