Quantcast
Channel: GoGo Мэдээ
Viewing all articles
Browse latest Browse all 74976

“Universe best songs-2014” наадмын ялагчаар Г.Хишигдүүрэн тодорчээ

$
0
0
“UBS” телевизээс зургаа дахь жилдээ уламжлал болгон зохион байгуулсан “Universe best songs-2014” наадмын шилдэгт шалгаран үлдсэн 18 оролцогчид өчигдөр гала тоглолтоо хийж шилдгийн шилдгүүдээ тодрууллаа. Гурван сарын турш зохион байгуулагдаж байгаа “Universe best songs-2014” наадамд монголын төдийгүй олон орны дуулах авьяастай 600 гаруй авьяастан өрсөлдсөнөөс сүүлийн шатанд шилдэг 18 оролцогчид үлдсэн бөгөөд Тэргүүн байр, Гран-При шагналын эзнээр 293 хувийн дугаартай Г.Хишигдүүрэн, хоёрдугаар байранд 395 хувийн дугаартай Б.Хонгор, гуравдугаар байранд 496 хувийн дугаартай Е.Рейзвих нар шалгарчээ. Мөн шүүгчдийн нэрэмжит болон ивээн тэтгэгчдийн нэрэмжит олон арван шагналуудыг шилдэг оролцогчид хүртжээ. Сонирхуулахад энэ жилийн шилдэг 18 оролцогчид, өнгөрсөн 5 жилийн хугацаанд шалгарсан шилдэг оролцогчидтой дахин шилдгийн шилдэг супер ялагчийн төлөө өрсөлдөх эрхийн эзэд болцгоосон юм.

Viewing all articles
Browse latest Browse all 74976

Trending Articles