Өчигдөр орой 18:00 цагийн үед болсон хүчтэй шороон шуурганы үеэр Төв шуудангийн замын урд талд баригдаж буй барилгаас хавтан, тулгуур төмөр унаж, тухайн үед хөдөлгөөнд оролцож явсан том оврын автобусны дээврийг цөмлөсөн хэрэг гарчээ.
Тодруулбал, тулгуур төмрүүд төв зам руу унах үед нэгдүгээр эгнээнд явж байсан автобусны дээврийг цөмлөөд зогсохгүй суудлыг нь цоо хатгаад зоогджээ. Харин азаар хүн бэртэж, гэмтээгүй байна.
Уг осол аюулгүй байдлыг бүрэн хангаж ажилладаггүй барилгын компаниуд болон холбогдох хууль хяналтынханд томоохон анхааруулга өгсөн хэрэг боллоо.
www.nud.mn
Х.Алтанзагас
↧