Quantcast
Channel: GoGo Мэдээ
Viewing all articles
Browse latest Browse all 74976

Даатгуулагчийн тоо нэмэгджээ

$
0
0
Нийгмийн даатгалд энэ оны хагас жилийн байдлаар 641.3 мянган хүн шимтгэл төлөгч даатгуулагчаар бүртгүүлжээ. Үүний 423.4 мянга буюу 66.0 хувь нь аж ахуйн нэгж, байгууллагынх, 217.9 мянга буюу 34.0 хувь нь төсөв байгууллагынх байгаа тухай статистикчид мэдээлж байна. Энэ нь жилийн өмнөхөөс шимтгэл төлөгч, даатгуулагчийн тоо 55.6 мянга буюу 9.5 хувь, үүнээс аж ахуйн нэгж байгууллагынх 41.3 мянга буюу 10.8 хувь, төсөв байгууллагынх 14.3 мянга буюу долоон хувиар нэмэгдсэн үзүүлэлт ажээ. Ийнхүү жил ирэх тусам ирээдүйн амьдралын баталгааг бий болгох зорилгоор нийгмийн даатгалд хамрагдах иргэдийн тоо нэмэгдэж байгаа бөгөөд нөгөө талаас энэ нь шинэ компаниуд олноор байгуулагдаж, иргэдийг орлоготой, нийгмийн даатгалтай болоход нөлөөлж буйтай холбоотой тухай албаныхан тайлбарлаж байна.

Viewing all articles
Browse latest Browse all 74976

Trending Articles