Quantcast
Channel: GoGo Мэдээ
Viewing all articles
Browse latest Browse all 74976

Фэйсбүүкийн байнгын хэрэглэгч эмэгтэйчүүд сэтгэлээр унамтгай болох нь элбэг

$
0
0
Фэйсбүүкийг их хэрэглэдэг эмэгтэй хүн өөрийн гадаад байдалдаа санаа зовних үүнээсээ болж сэтгэлээр унадаг болохыг нэгэн судалгаа харуулжээ. Ялангуяа өсвөр насны охид, 20 дөнгөж гарч яваа эмэгтэйчүүд цахим ертөнцөд байгаа гоё сайхан бүсгүйчүүдтэй өөрийгөө харьцуулж үүнээсээ болж сэтгэл санаагаар унах тохиолдол элбэг болохыг баталжээ. “Үүнээсээ болж тэд турахыг шийддэг ч сөрөг нөлөөтэй дэглэм барих гэх мэт буруу хэв маягийг сонгож эрүүл мэндээ хохироодог” гэж судалгааны багийн ахлагч Петя Эклер хэлжээ. “SheKnows” онлайн сэтгүүлийн хийсэн судалгаагаар фитнессээр хичээллэж байгаа болон гуалиг биетэй эмэгтэйн зураг фэйсбүүкт нийтлэгдэхэд 22 хувь нь атаархдаг, 15 хувь нь биедээ анхаарал тавихгүй байгаадаа өөрийгөө буруутгадаг гэж хариулжээ. Мөн 2013 онд явуулсан судалгаагаар нийт эмэгтэйчүүдийн 76 хувь нь жингээ хасахыг хүсдэг гэж хариулсан байдаг.

Viewing all articles
Browse latest Browse all 74976

Trending Articles