Яг энэ үгийг УИХ-ын гишүүн О.Баасанхүүд иргэд хаяглаж байна. О.Баасанхүү чамд сайд болох санаа байвч сачий чинь хүрэхгүй хэмээн доромжилжээ. УИХ-ын гишүүн Ц.Нямдоржийн оноож хэлсэнчилэн “Пропорциональ системийн хамгийн том алдаа” болох О.Баасанхүү гишүүний талаар сүүлийн үед таатай гэхээсээ илүү таагүй мэдээлэл их тархах болжээ. “Баас баригч” гэх муухай нэр хүртэл наалдчихсан яваа нь түүний хувийн тоглолтоос болсон асуудал.
Тэрбээр, Хууль зүйн сайд Х.Тэмүүжинг огцруулах асуудлыг Засгийн газарт өргөн барьсан нь түүнийг аль нэг нөхрийн явуулгаар ийм зүйл хийгээд яваад байна гэж хардахад хүргээд байгаа юм. Хууль зүйн сайд Х.Тэмүүжин ч “Сумаа харвачихаад нумаа нуудаг хүмүүс бас бий. Сум нь ч яахав О.Баасанхүүд байна. Харин нум нь хэнд байгаа юм бол доо” хэмээн бичиж үүнийг баталж байв.
↧