Quantcast
Channel: GoGo Мэдээ
Viewing all articles
Browse latest Browse all 74976

Шөнийн троллейбусаар зорчих үнэ том хүн 1000, хүүхэд 500 төгрөг

$
0
0
Цахилгаан тээвэр компаниас "Эко шөнийн тээвэр" төслийн хүрээнд хоёр чиглэлд дөрвөн троллейбусыг энэ сарын 11-нээс туршилтаар явуулж эхлээд байгаа. Дээрх дөрвөн троллейбусыг ирэх есдүгээр сарын 11-н хүртэл хоёр сар туршиж үзэх юм байна. Чиглэлийн хувьд Т-3 “III, IV хороолол-БММЗ”, Т-2 “Ханын материал-Офицеруудын ордон” маршрутаар явж байна. Харин цаг нь 23:00-05:00 хүртэл явах аж. Шөнийн тээврээр том хүн 1000 төг, хүүхэд 500 төгрөгөөр зорчиж байгаа юм.

Viewing all articles
Browse latest Browse all 74976

Trending Articles