Нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүл өчигдөр өвөлжилтийн бэлтгэл ажилтай танилцлаа.
Тэрээр нийслэлчүүдийг дулаанаар хангагч “Улаанбаатар дулааны сүлжээ” компанийн үйл ажиллагаатай танилцаж, өвөлжилтийн бэлтгэл ажлын тухай санал солилцсон юм.
Улаанбаатар хот өрөгжихийн хирээр ачаалал улам нэмэгдэж одоогоор дулаан хангамжид холбогдсон хэрэглэгчдийн нийт ачаалал 1585 Гкал/ц байгаа юм байна. Цаашид холбогдохоор хүлээгдэж байгаа хэрэглээг тооцож үзэхэд ирэх жилээс эх үүсгүүрийн хүчин чадлын дутагдалд орох төлөвтэй байна гэж тус компанийн гүйцэтгэх захриал Р.Хайдав хэллээ.
↧