Quantcast
Channel: GoGo Мэдээ
Viewing all articles
Browse latest Browse all 74976

“ICT-EXPO 2013” үзэсгэлэн нээгдлээ

$
0
0
“Ирээдүйтэй холбогдъё-Шинэ амьдралын хэв маяг” уриатай “ICT-EXPO 2013” үзэсгэлэн өнөөдөр нээгдлээ. Үзэсгэлэнг нээж хэлсэн үгэндээ Ерөнхий сайд Н.Алтанхуяг “Яам, агентлаг, төрийн байгууллагууд дор бүрнээ мэдээллийн технологи хөгжүүлэх гэж төсөв хөрөнгө, хүн хүч зардаг ч үйлчилгээндээ дорвитой ахиц гаргаж чадахгүй байлаа. Хүч тарамдсан энэ байдлыг өөрчилж, мэдээллийн технологийн сүлжээг нэг газраас удирдан хөгжүүлж эхэлсэн нь энэ салбарт хийсэн гол шинэчлэл” гэлээ. Мэдээллийн технологийн хөгжлийг дэмжсэн олон шийдвэрийг Засгийн газраас гаргасан. Хамгийн сүүлд буюу өнгөрсөн долоо хоногийн хуралдаанаар тандан судалгааны ажлаа Монгол Улс хэнээс ч хамаарахгүйгээр хийдэг болох асуудлыг хэлэлцэж, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлд саналаа хүргэснийг Ерөнхий сайд дурьдлаа. Салбарын хөгжлийн дэмжсэн эдгээр бодлогын үр дүнд дэлхийн 200 гаруй улсаас мэдээллийн технологийн хөгжлийн түвшнээрээ манай улс 2012 онд 63 дугаар байрт жагсаж, үсрэнгүй хөгжилтэй зарим орны өмнө нэрлэгджээ.

Viewing all articles
Browse latest Browse all 74976