Quantcast
Channel: GoGo Мэдээ
Viewing all articles
Browse latest Browse all 74976

Анд минь хурдан босоорой. Алтан микрофон чинь хүлээж байна

$
0
0
Ид хийж бүтээж, туурвиж яваа идэрхэн андыг минь аюулт өвчин ээрчээ. Ийм залуу насанд тийм хүнд өвчин тусна гэж анд минь зүүдлээ ч үгүй биз ээ. Тиймээс ч хэр баргийн өвдөлтийг тэр тоогоо ч үгүй байх. Ажлаа л хийж байвал жаргалтай байдаг, олонтойгоо байхад болно гэж боддог, бусад аар саархан юмыг эс тоодог гудиггүйхэн, цагаахан зантайг нь анд нөхөд нь бид мэдэх билээ. Хэлж ирдэггүй хийсч ирдэг өвчин түүний минь эрүүл мэндийг торгыг хүр хор хорхой идэх мэт ягуухан сэмэлсээр байсныг Цогоо маань ч, ойр дотныхон нь ч, андууд нь бид ч мэдсэнгүй. Баасанжаргалын Эрдэнэцогт. “Ийгл”-ийн Эрдэнэцогт, ТV9-ийн Эрдэнэцогт гэхээр үзэгч түмэн андахгүй. “Эрдэнэцогт мэдээллээ...” Тэрээр телевизийн цэнхэр дэлгэцээр ийнхүү үзэгчидтэй мэндэлдэг байлаа. Олны анхаарлыг татсан, эрэн сурвалжилсан содон, хурц мэдээллүүд “Эрдэнэцогт мэдээллээ...” гэсэн үгээр төгсдөг байлаа.

Viewing all articles
Browse latest Browse all 74976

Trending Articles