Quantcast
Channel: GoGo Мэдээ
Viewing all articles
Browse latest Browse all 74976

Эмнэлгүүдэд шалгалт явуулав

$
0
0
Нийслэлд үйл ажиллагаа явуулж буй 17 эмнэлэгт гамшгаас хамгаалах, гал түймрийн улсын хяналтыг хэрэгжүүлэх шалгалт хийжээ. Шалгалтад Мэргэжлээс шалтгаалах өвчин судлалын төв, Төрийн тусгай албан хаагчдийн нэгдсэн эмнэлэг, Улсын II нэгдсэн эмнэлэг, Сонгинохайрхан дүүргийн 24, 26, 27, 30, 31 дүгээр хорооны өрхийн эмнэлэг, Наркологийн эмнэлэг, дүүргүүдийн эрүүл мэндийн төвүүд хамрагджээ. Эдгээр байгууллагаас 76 зөрчил илэрсэн бөгөөд 18 зөрчлийг газар дээр нь арилгуулсан байна. Мөн гал түймрийн улсын хяналтын байцаагчийн заавал биелүүлэх долоон шаардлага, хоёр мэдэгдэлийг шийдвэр гаргах түвшний албан тушаалтанд хүргүүлсэн байна.

Viewing all articles
Browse latest Browse all 74976

Trending Articles