АНУ-ын ерөнхийлөгч Барак Обама Японд суух Америкийн Элчин сайдаар Кэролайн Кеннедиг санал болголоо.
Америкийн 35 дахь ерөнхийлөгч Жон Кеннедигийн охины нэрийг авч хэлэлцүүлэхээр лхагва гаригт Сенатад өргөн мэдүүлжээ. 55 настай Кэролайн Кеннеди нэртэй өмгөөлөгч бөгөөд бестселлер болсон хэд хэдэн номын зохиогч гэдгээрээ ихээхэн алдартай. Тэрбээр Барак Обамагийн ялалт байгуулсан ерөнхийлөгчийн сонгуулийн кампанит ажилд чухал үүрэг гүйцэтгэсэн юм.
↧