Зуны улиралд иргэд найз нөхөд, гэр бүлээрээ салхинд гарах нь ихэсдэг.
Жил бүрийн амралт зугаалгын үеэр гол мөрөн, байгаль орчин бохирддогийг бид мэднэ. Тэр дундаа Улаанбаатар хот орчмын ногоон бүс буюу Туул гол үнэгүй машин угаалгын газар болоод нэлээд хэдэн жилийн нүүрийг үзэж байна.
Туул голд автомашинаа угаасан этгээдийн жолоо барих эрхийг хоёр жилээр хасах шийдвэр хэрэгжээд гурван жил өнгөрч байгаа ч энэ бүхэн даамжирсан хэвээр л байгаа юм.
Үүнээс гадна Туул голд хувцас, хивс зэрэг эд зүйлээ угаавал саатуулах хүртэл арга хэмжээ авах шийдвэр ч бий. Гэвч шийдвэр хэрэгжихээсээ хэрэгжихгүй нь их байна. Тиймээс Туул голын эрэг орчмоор явж дээрх шийдвэрүүд хэрхэн хэрэгжиж байгааг сурвалжилсан юм. Сүүлийн үед нэлээд халж байгаа учир хүмүүс гол бараадах нь нэлээд ихэсч байгаа бололтой дүр зураг ажиглагдсан юм.
↧