“Форбес” сэтгүүл 30-аас доош насны, хамгийн их ашиг орлоготой оддыг нэрлэлээ.
Дуучин Леди Гага хөлөө гэмтээн алтан тэргэнцэр дээр заларч уран бүтээлээ хэсэг завсарласан ч жилийн хугацаанд 80 сая ам.долларын ашиг олж жагсаалтыг тэргүүлсэн байна.
Дуучин бүсгүй “Born this way ball” аялан тоглолтоосоо 181 сая ам.долларын орлого олж, продюсер, төлөөлөгч, туслах зэрэг хамтран ажилладаг багийнхны цалин, татварт зарцуулсан ч ийн хамгийн баян залуу од боллоо.
Тэрбээр өмнө жил дөрөвдүгээр байрт орж байжээ. Жастин Бибер, Тайлор Сфивт жагсаалтыг удаалсан байна. Жастин Бибер “Believe” тоглолтоосоо 58 саяыг олсон бол Тайлор Свифт “Red” цомгоо 1.2 сая хувь борлуулж 55 сая ам.долларын орлого олжээ.
↧