Наймдугаар сард нутгийн хойд болон баруун зүгийн зарим нутгаар хур тунадас ахиу орох хэдий ч агаарын хэм ихэнх нутгаар дулаан байх аж.
Гол, мөрний усны төвшин тухайн сарын олон жилийн дунджаас бага ба түүний орчим байх төлөвтэй байгаа гэнэ.
Тухайлбал, Сэлэнгэ мөрөн Зүүнбүрэн сум орчим, Орхон голын дагууд мөн Хөвсгөлийн уулсаас эх авсан Бэлтэс, Хангай нурууны араас эхтэй Хануй, Хэнтий нурууны баруун хажуугаас усжих Туул, Тэрэлж, Хараа, Ерөө, Хэнтий нурууны ар, зүүн хажуугийн Онон, Хэрлэн, Их Хянганы нуруунаас эхтэй Халх голын эхээр усны төвшин олон жилийн дунджаас 15-55 см бага.
↧