Өвлийн олимпийн наадмын нээлт ирэх сарын 9-нд болно. Нээлтийн үеэр БНСУ болон БНАСАУ-ын тамирчид «Нэгдсэн Солонгос» гэсэн утгатай, нэг тугийн дор жагсахаар болжээ. Хоёр тал өчигдөр энэ асуудлаар тохиролцоонд хүрсэн байна. Энэ талаар талуудын төлөөлөгч хилийн тосгон болох Панмунжонд хамтарсан хэвлэлийн бага хурал хийж мэдэгдлээ.
↧