Сүхбаатар дүүргийн XV хороо буюу Дамбадаржаагийн хуучин эцсийн уулзварыг анх удаа гэрлэн дохиотой, хөдөлгөөний зөв зохион байгуулалттай болгожээ.
Зураг төслийг “Эйч Ай Би” ХХК боловсруулсан бол “Арц Суварга” ХХК зам барилгын ажлыг гүйцэтгэсэн байна.
Ийнхүү өмнө нь байнга түгжрэл үүсдэг, тээврийн хэрэгсэл болон явганаар зорчих, тухайн орчинд байрлах худалдаа үйлчилгээний газруудаар үйлчлүүлэхэд хүндрэлтэй, хөдөлгөөний зохион байгуулалт нь эмх замбараагүй байсан энэ уулзвар гэрлэн дохиотой, авто замын зохих тэмдэг тэмдэглэгээтэй боллоо.
Мөн тээврийн хэрэгслийн зорчих хэсэг нь өмнөхөөсөө өргөн, явган зорчигчийн зориулалтын замтай болж байгаа аж.
↧