Монгол Улсаас Тайландын Вант Улсад суугаа ЭСЯ-наас МҮХАҮТ, Тайландын Сериндиа галлерей, зарим аж ахуйн нэгж, компаниудын дэмжлэг, оролцоотойгоор Монголын нэрт зураач Ч.Хүрэлбаатарын уран бүтээлийн үзэсгэлэнг өчигдөр Бангкок хотын уран зургийн галерейд нээлээ.
Үзэсгэлэнг нээж Монгол Улсаас Тайландын Вант Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ч.Баттөмөр, Сериндиа галерейн дарга С.Шейн, Тайланд дахь МҮХАҮТ-ын төлөөлөгч Л.Батдэлгэр нар үг хэлж, тус улсын төр засгийн байгууллагын төлөөлөл, Бангкок дахь гадаад орны ДТГ-ын тэргүүн нар болон соёл, бизнесийн хүрээний хүмүүс оролцов.
↧