Тагнуулч Эдуард Сноудений талаар ОХУ-тай дээд түвшний яриа хэлэлцээр хийнэ гэж АНУ-ын албаныхан мэдэгдлээ.
Түүнд энэ сарын 1-нд ОХУ-ын цагаачлалын албанаас Орост нэг жил түр оршин суух эрхийг олгосон билээ.
Вашингтон хотноо АНУ-ын төрийн нарийн бичгийн дарга Жон Кэрри болон Батлан хамгаалахын нарийн бичгийн дарга Чак Хагел нар ОХУ-ын зарим төлөөлөгч нартай Сирийн асуудлаар санал бодлоо хуваалцаж хоёр талын хэлэлцээ хийсэн бөгөөд энэ дашрамд тэд мөн ноён Сноуденийн талаар ярилцжээ.
↧