АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама ирэх есдүгээр сард ОХУ-ын Санкт-Петербург хотод болох “Их-20”-ын дээд хэмжээний уулзалтад оролцоно гэж мэдэгджээ.
Энэ уулзалтын дараа АНУ, ОХУ-ын дээд хэмжээний уулзалт хийхээр төлөвлөж байгаа ч одоогоор тодорхой болоогүй байна.
Обама, ОХУ-ын Ерөнхийлөгч Путинтэй уулзах эсэх нь АНУ-ын тагнуулын тусгай албадын талаарх мэдээллийг задруулсан Эдуард Сноуденд Орос түр орогнол олгох эсэхээс шалтгаална хэмээн өмнө нь мэдээлж байсан билээ.
↧