АНУ-ын эрдэмтэд дэлхий даяар олон сая хүнийг үхэлд хүргээд байгаа хумхаа өвчний эсрэг вакциныг амжилттай гаргаж авчээ.
Эрүүл мэндийн Үндэсний хүрээлэнгийн эрдэмтэд энэхүү ажлыг гардаж хийсэн бөгөөд сайн дурын гурван хүн дээр уг вакциныг туршсан нь анх удаа 100 хувь амжилттай боллоо гэж тэд албан ёсоор мэдэгджээ.
Гол тээгч нь шумуул байдаг энэхүү өвчнөөр жилд 200 сая гаруй хүн өвчилж 2010 онд гэхэд л 660 мянган хүн амиа алдсан гэх судалгаа гарчээ.
↧