ХХААХҮ-ийн сайд Б.Батзориг 16.00 цагт Төрийн ордонд хэвлэлийн гэнэт хэвлэлийн бага хурал зарлав. Тэрээр өөрийн хүсэлтээр сайдын ажлаа хүлээлгэн өгөхөө мэдэгдсэн юм. Гэвч чухам ямар үндэслэлээр огцрох болсноо тайлбарласангүй. Учир нь түүний хамаарал бүхийн ААН ЖДҮХС-гаас зээл авсан гэх мэдээлэл тарсан юм. Мөн тус сангаас маш бага хүүтэй зээл авах ААН-үүдийн жагсаалтыг салбарын сайд баталдаг. Иймд авах ёсгүй компаниудад зээл олгосны улмаас уу эсвэл өөрийн нэр холбогдсон ААН-д зээл олгуулсан гэдэг үндэслэлээр өргөдлөө өгөв үү гэдэг нь тодорхойгүй байна.
↧