Quantcast
Channel: GoGo Мэдээ
Viewing all articles
Browse latest Browse all 74976

“Rio Tinto” компани “Turquoise Hill Resources”-д 600 сая ам.долларын зээл олгоно

$
0
0
Дэлхийн уул уурхайн салбарт хоёрдугаарт жагсдаг “Rio Tinto” компани Оюутолгой төслийг үргэлжлүүлэн хэрэгжүүлэхэд нь зориулан “Turquoise Hill Resources”-д 600 сая ам.долларын санхүүжилт олгохоор болжээ. Гэрээнд тусгаснаар “Turquoise Hill Resources” нь дээрх зээлийг богино хугацаагаар авах бөгөөд ирэх арванхоёрдугаар сарын 31-нд төлөх гэнэ. “Rio Tinto” компани нь Нью-Йорк, Торонтогийн хөрөнгийн биржид бүртгэлтэй “Turquoise Hill Resources”-ийн 50.8 хувь буюу 510.983.200 ширхэг хувьцааг нь эзэмшдэг билээ. “Rio Tinto” компанийн өчигдөр танилцуулсан энэ оны эхний хагас жилийн тайлангаар тус компанийн орлого буурч 4.2 тэрбум ам.долларт хүрсэн гэнэ. Харин зардал нь есөн хувиар багасч 6.9 тэрбум ам.доллар болсон бөгөөд оны эцэст дээрх тоо ойролцоогоор 14 тэрбумд хүрнэ хэмээн таамаглаж буй аж.

Viewing all articles
Browse latest Browse all 74976

Trending Articles