"Би Монголоо ингэж хөгжүүлнэ” булангийнхаа энэ удаагийн зочноор Монгол Улсын Үндэсний Номын Сангийн маркетенгийн менежер М.Даваасүрэнг урилаа.
Тэрбээр МУИС-ийг “Утга Зохиолын Ажилтан-Сэтгүүлч” мэргэжлээр дүүргэсэн хэдий ч эрдэм номын цагаан буян сүжирсэн их өргөөнд соёлын менежментийн нөр их ажлын эхлэлийг тавилцаж яваа юм.
Түүнтэй хэдэн хором ярилцаж суухдаа “Залуу хүн бүр ийм их оргилсон хүчтэй, хийж бүтээхүйн түмэн хүслээр жигүүрлэсэн байвал улс эх орон минь мөн ч хурдан хөгжинө дөө” хэмээн бодсоноо нуух юун.
↧