Монголд 1970-аад оны сүүлчээр голын халиуны тоо толгой ердөө 20 "гаруйхан болж цөөрсөн байна. Арьсыг нь авахын тулд хүмүүс түүнийг хайр найргүй агнадагтай холбоотойгоор суурин газартай ойр том голуудын татамд халиу хэдийнэ устаж, зэлүүд нутагт маш цөөхөн үлдсэн хэмээн тэмдэглэжээ.
Харин Увс нуурын ай савын тусгай хамгаалалттай газар нутгийн Хамгаалалтын захиргааны мэргэжилтэн, биологич НЛхамсүрэн Тэсийн голын байгалийн нөөц газарт Сибирийн шивэр гүлмэрийн судалгаа хийх явцдаа Тэсийн голд халиу нутагшсаныг олж тогтоосон байна.
Голын халиуг Монгол Улс 1930 оноос хойш агнахыг хуулиар хориглосон. Мөн Устах аюулд орж байгаа зэрлэг амьтны зүйлийн олон улсын худалдааны тухай 1973 оны конвенцийн I хавсралтад бичигдсэн амьтан. Түүнчлэн 1987 онд БНМАУ-ын “Улаан ном”-д гоц ховор гэсэн статуст багтжээ.
↧