“Эмоци продакшн”-ны залуу жүжигчин Ж.Мөнгөнсухтэй харилцуурын цаанаас холбогдлоо. Тэрбээр “Сонголт”, “Хувь тавилангийн ээдрээ” зэрэг телевизийн олон ангит кинонд тоглож олонд танигдсан билээ.
-Байна уу. Сайн байна уу?
-Сайн, сайн байна уу.
-Нийгмийн толь сонины харилцуурын цаана булангаас ярьж байна. Зуныг юу хийж өнгөрөөж байна. Ажилтай байна уу. Амарч байна уу?
-За юуны өмнө танай сонины уншигчдад энэ өдрийн мэнд хүргэе. Энэ зун хөдөө аялан тоглолтоор явж мөн хувийн ажлаа ч амжуулж саяхнаас ажилдаа ороод байна.
↧