Монгол Улсын харилцаа холбооны салбарын хамгийн том арга хэмжээ “ICT expo-2013” өнгөрсөн баасан гаригт “Мишээл экспо” төвд нээлтээ хийлээ.
Долоо дахь удаагаа зохион байгуулагдаж буй уг үзэсгэлэнд Монголын үүрэн холбооны анхдагч оператор “Мобиком” корпораци шинэ дэвшилтэт бүтээгдэхүүн, үйлчилгээгээрээ оролцож, Тэди төвд хийгддэг бүх төрлийн үйлчилгээ, худалдааг хийн ялангуяа зөвхөн ICT экспод зориулсан 5 хоногийн тусгай урамшууллыг санал болгож байгаа нь үзэсгэлэнг сонирхогчдын таашаалд нийцэж байсан юм.
↧