Улсын бүртгэлийн ерөнхий газраас өнгөрсөн хоёрдугаар сарын 28-ны өдөр буюу сонгуулийн тухай хуульд заасны дагуу насанд хүрсэн нийт иргэдийн сонгогчдын нэрийн жагсаалтыг хуулийн хугацаанд өөрийн байгууллагын www.burtgel.mn цахим хуудаст байршуулаад байна.
Харин өнөөдрийн байдлаар уг сайтаар нийт 170 мянга гаруй иргэн хандалт хийж өөрийн мэдээллээ шалгасан байгаа нь иргэдийн идэвхи сул байгааг харуулж байгаа юм. Тиймээс иргэн бүр дээрх цахим хаягаар орж нүүрэн хэсэгт байрлах “Ерөнхийлөгчийн сонгууль 2013” цонхны “ЭНД дарна уу” гэсэн хэсгийг дарж, нэвтрэн, регистрийн дугаараа оруулж зөвхөн өөрт хамааралтай мэдээлэлтэй танилцаж, сонгогчдын нэрийн жагсаалтад бүртгэгдсэн эсэхээ шалгахыг дахин сануулж байна. Хэрэв мэдээлэл бүртгэгдээгүй юм уу зөрчилтэй байвал зөрчлийг арилгуулах талаар өөрийн оршин суугаа харьяа сум, дүүргийнхээ иргэний бүртгэлийн тасагт хүсэлтээ гаргах боломжтой юм.
↧