Хөгжлийн бэрхшээлтэй иргэд нийгэмшихэд тус дөхөм болох зорилгоор Сэргээн засах үндэсний төвөөс хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн дунд таваг нисгэх тэмцээн зохиолоо.
Уг өдөрлөгийг Монгол, Японы хүмүүнлэгийн байгууллагууд хамтран зохион байгуулж байгаа аж. Хөгжлийн бэрхшээлтэй иргэд тав таваараа нэг баг болж аль багийнхан хамгийн хол таваг шидэхээ үзэж байсан юм.
Энэ талаар Сэргээн засах үндэсний төвийн сургалт судалгааны газрын дарга З.Батдорж “Анх 1981 оноос Япон улсад нисдэг таваг шидэлтийн спорт үүссэн байдаг. Манай улсын хувьд хөгжлийн бэрхшээлтэй иргэд
ямар нэгэн спортоор хичээллэхэд хүндрэл бэрхшээлүүд их тулгардаг.
↧