Үндэсний статистикийн хорооноос өчигдөр мэдээлэл хийсэн билээ. Мэдээллээс үзвэл Монгол улсын 2013 оны эхний хагаст нийт М2 мөнгөний хэмжээ найман их наяд төгрөг болж 13.5 хувийн өсөлттэй гарчээ.
2010 - 2012 оны дунджаар мөнгөний нийлүүлэлтийн жилийн өсөлт 39 хувь болж, хамгийн ихдээ 2011 оны нэгдүгээр улиралд 67 хувьд хүрч байсныг сануулах нь зөв биз.
Тэгэхээр эдийн засаг дахь нийт мөнгөний өсөлт өнгөрсөн жилтэй харьцуулахад бага байгаа нь харагдаж байна.
Бага багадаа Монголбанк өнгөрсөн оны аравдугаар сараас эхлэн зорилтот зах зээлд зориулсан хөтөлбөрөө хэрэгжүүлж эхлээгүй бол нөхцөл байдал ямар байх байсан бол гэдэг асуулт эдийн засагчдын сонирхлыг татаж байгаа юм.
↧