Засгийн газраас энэ жил Нийслэлийн зургаан дүүрэг 28 цэгт 247 лангуунд шинэ ургацын төмс, хүнсний ногоо борлуулахаар болсон.
Энэ хүрээнд нийслэлд ногоо борлуулахаар ирсэн Л.Энхцэцэгтэй ярилцлаа.
-Та аль аймгаас ирсэн бэ, хэдэн жил ногоо тарьж байна?
-Би Сэлэнгэ Аймгийн Мандал сумаас ирж үзэсгэлэнд оролцож байна. Мандал сум нийслэлээс 180 км-т ойрхон байдаг болохоор үзэсгэлэн худалдаанд ирж ногоогоо байнга борлуулдаг. Миний хувьд ногоо тариад арван жил болж байна.
↧