Quantcast
Channel: GoGo Мэдээ
Viewing all articles
Browse latest Browse all 74976

Сөүл, Пёньян аж үйлдвэрийн цогцолбороо дахин нээнэ

$
0
0
БНАСАУ болон Өмнөд Солонгос хамтарсан “Кэсон” аж үйлдвэрийн цогцолбороо дахин нээхээр тохиролцсон байна. Өнгөрсөн лхагва гаригт хоёр орны Засгийн газрын төлөөлөгчид “Кэсон” цогцолборыг дахин нээх тухай таван хэсгээс бүрдэх гэрээ байгуулсныг мэдэгджээ. Өмнөд Солонгосоос санхүүжүүлж, БНАСАУ-ын иргэд ажилладаг “Кэсон” аж үйлдвэрийн цогцолбор өнгөрсөн дөрөвдүгээр сард хоёр орны хоорондын харилцаа муудсанаас болж үйл ажиллагаагаа зогсоосон юм. Өмнө нь хоёр тал аж үйлдвэрийн цогцолборыг дахин нээх талаар хэд хэдэн удаа хэлэлцээр явуулаад байсан билээ. Хойд Солонгосын хувьд “Кэсон”-ы төсөл маш их ач холбогдолтой. Учир нь тус улс уг цогцолбороос жилд 80 сая ам.долларын ашиг олдог.

Viewing all articles
Browse latest Browse all 74976

Trending Articles