Quantcast
Channel: GoGo Мэдээ
Viewing all articles
Browse latest Browse all 74976

Умард Солонгост загасчдыг суллахыг шаардлаа

$
0
0
Умард Солонгосын зэвсэглэсэн бүлэг этгээдүүд тавдугаар сарын 5-нд “Ляопуюй 25222” хөлөг онгоцыг барьцаалжээ. Эдгээр дээрэмчид 600 мянган юанийн төлбөр шаардсан талаар хятадын “Фэнхуан” телевиз мэдээллээ. “Вэйбо” микроблогт энэ талаар тус хөлгийн ахмад бичсэнээр хэрэг явдал олны хүртээл болсон юм байна. Тэрээр Умард Солонгос дахь БНХАУ-ын Элчинтэй холбоо тогтоож чаджээ. Эхэн үедээ дээрэмчид 1.2 сая юань шаардаж байснаа хожмоо мөнгөний хэмжээгээ хоёр дахин бууруулсан байна. Ахмадын хэлснээр хөлөг дээрх хүмүүсийн аюулгүй байдлын төлөө сэтгэл зовинож байгаа гэнэ. Учир нь тун удахгүй хүнс болон ундны ус дуусах аж.

Viewing all articles
Browse latest Browse all 74976

Trending Articles