Цаатан иргэд амьдралын онцлог байдал, аж төрөх хэв шинжээсээ шалтгаалан байнгын тогтвортой орлогогүй, төв суурин газраас алслагдмал , нүүдэллэн амьдардгаас шалтгаалан нийгмийн даатгалд хамрагдаж чаддаггүй.
Иймд тайгад амьдардаг цаатан иргэдийн ирээдүйн нийгмийн баталгааг хангах талаар Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлиг гарсан.
Зарлигийг хэрэгжүүлэх зорилгоор “Нийгмийн даатгалын тухай хуульд нэмэлт оруулах тухай” хуулийн төслийг Засгийн газраас боловсруулсан байна. Энэ төслийг хэлэлцэн дэмжээд УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтлоо.
↧