Эх орондоо гадныхны гарт амиа алдах иргэдийн тоо буурахгүй нь ээ. Тэр дундаа манай улсын эмэгтэйчүүд тэдний гарт үрэгдэх явдал ихэссээр.
Үүнийг нийгэм, олон нийт энгийн нэг хэрэг мэт хүлээн авч, бүх бурууг тухайн хохирогч эмэгтэйчүүдэд тохож байгаа нь харамсалтай. Хаа нэгтээ эмэгтэй хүн амиа алдаж гэхэд түүнийг хүмүүс муугаар ярихаас өрөвдөж, энэрэх нь үгүй. Буудалд амиа алдсан бол биеэ үнэлэгч, гэртээ амиа алдсан нэгнийг нь нөхрийнхөө араар тавьж, айлд амиа алдсан бол нууц амраг байсан гээд хохирогч бүсгүйчүүдийг л муулдаг.
↧