Quantcast
Channel: GoGo Мэдээ
Viewing all articles
Browse latest Browse all 74976

Эцэг болох амархан ч сайн аав болох хэцүү...

$
0
0
Уйлахгүй шүү би, аавыгаа санахаар... гэдэг дуу яагаад ч юм аялагдана. Аав гэж хүн цаанаа нэг л өөр. Зэмлэсэн харц нь, сургасан сургааль нь сэтгэлээс хэзээ ч үл сална. Зүгээр л байгаагаараа үлгэр болдог нь, аав гээд бодохын төдийд л сэтгэл дүүрдэг нь сайхан. Аавыг гэрт ороод ирэхэд л гэр дулаацаад ирэх шиг нөмөр нөөлөг нь зүйрлэхийн аргагүй. Зарим аав найз нөхөдтэйгээ наргиж цэнгэн шөнө хагасалтал явж байхдаа гэр бүл нь түүнгүйгээр алзахгүй дээ гэж боддог байх. Тийм биш ээ. Бяцхан үрс нь инээж баясан тоглож байгаа ч харц нь үргэлж аавыгаа үгүйлж байдаг юм. Халамжит хань нь гэрээ сахин хүүхдүүдтэйгээ инээлдэж байгаа ч хоолоо дахин дахин халааж, цонх руугаа байн байн өндөлзөж, нойроо сэрвэгнүүлэн байж хүлээдэг юм.

Viewing all articles
Browse latest Browse all 74976

Trending Articles