Засгийн газрын өчигдрийн хуралдаанаар Зам, тээврийн яамны төрийн нарийн бичгийн дарга Б.Батзаяаг үүрэгт ажлаас нь чөлөөлжээ.
Оронд нь тус яамны Төмөр зам, далайн тээврийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Ё.Манлайбаярыг үүрэг гүйцэтгэгчээр томилсон байна. Б.Батзаяа ажлын хариуцлага алдаж нэг бус удаа анхааруулга авч, гурван сар цалингийнхаа 20 хувиар торгуулж байжээ.
↧