Өнгөрсөн долоо хоногт Монгол Улсын Ерөнхий сайд Н.Алтанхуяг, Хууль зүйн сайд Х.Тэмүүжин нар Төв аймгийн Урьдчилсан хорих төвд зөвшөөрөлгүйгээр зочилсон. Улмаар сэжигтнээр татан саатуулагдаж буй Л.Гансүхтэй тус хорих төвийн даргын өрөөнд уулзалт хийсэн талаар АТГ-аас мэдэгдэл гаргаж бичлэгийг нь олон нийтэд тараасан. Тэгвэл ШШГЕГ-ын дарга С.Баяндалайгийн тушаалаар Төв аймгийн Урьдчилан хорих төвийн дэд дарга Т.Ганбаатарыг үүрэгт ажлаас нь чөлөөлжээ.
↧