Австралын Перт хотын галт тэрэгний буудал дээр болсон явдал олон хүнийг баярлуулж, гайхшруулаад байна.
Учир нь галт тэрэгнээс буухдаа хөл алдаж галт тэрэг, тавцан хоёрын завсар хөлөө гацаасан нэгэн залууг тус буудал дээр байсан хүмүүс хүчээ нэгтгэн, галт тэргийг хазайлган гаргаж авчээ. Галт тэрэг тавцан хоёрын зай ердөө 5см байжээ.
“Манай галт тэрэгний өртөөн дээр анх удаа ийм зүйл болж байна. Азтай залуу олны хүчээр аврагдлаа” хэмээн тус газрын ажилтан Клэйр Крол хэлжээ.
Олны хүч оломгүй далай гэдэг үгийг сануулах, өчигдөр болсон энэхүү үйл явдлын бичлэгийг youtube сайтанд 4 сая гаруй хүн үзжээ.
↧